CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй хэлэлцээ хийв

12-15-2017 15:31

Хэлэлцээрийн эхэнд, БНХАУ, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ойн жил БНСУ-ын ерөнхийлэгч Мун Жэ Ин Хятад улсад айлчилж байгаад Ши Жиньпин дарга талархал илэрхийлэв. Тэрээр “БНХАУ, БНСУ нь уул усаар залгагдсан нөхөрсөг хөрш, стратегийн түнш юм.  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр орон бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ашигтай ажилласан. Сүүлийн хэсэг хугацаанд БНХАУ, БНСУ харилцаанд таагүй зүйл гарсан хэдий ч үндсэн сонирхлоо харилцан хүндэтгэж даван туулсан. Хоёр орны харилцааны эхний алхамаа харж, хоёр орны ард иргэдэд ач тус хүртээх, талуудын үндсэн сонирхол чиг хандлагыг оновчтой залж, хоёр орны харилцааг байнга эрүүл, тогтвортой, зөв замаар явахад Хятадын тал бэлэн байна” гэлээ. Хэлэлцээний үеэр Ерөнхийлэгч Мун Жэ Ин  “Саяхан БНХАУ-д Наньжиний их хядлагад амь үрэгдэгсэдэд зориулсан Төрийн тахилга болж, улс даяараа эмгэнэн гашуудсан. Миний бие ч Наньжиний их хядлагад амь үрэгдэгсэдэд гүн эмгэнэл илэрхийлж байна. БНСУ БНХАУ чухал хөрш, хамтын ажиллагааны түнш. Би 5 дах удаагаа Хятад улсад айлчилж байна. Хятадын хөгжлийн ололт амжилт гайхшрам хурдтай байна. БНСУ БНХАУ эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт маш нягт хамтран ажилладаг. Хятадын дурьдсан “Хоёр зуун жил”-ийн харалт нь тус бүс нутгийн орнуудын хөгжилд ч холбоотой. Талууд улс төрийн итгэлцэлээ зузаатгаж, иргэдийн харилцааг нэмэгдүүлэн, бодит хамтын ажиллагаагаа чангатгахыг БНСУ-ын тал хүсэж байна” байна гэжээ .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100