CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Гурван хоногт хүүхэлдэйн 80 жүжиг тогложээ

12-14-2017 14:29

Хятадын Чуаньжоу хотод тав дахь удаагийн олон улсын хүүхэлдэйн жүжгийн наадам боллоо. Фүжянь мужийн Жиньжян хүүхэлдэйн театрт энэ сарын 11-нд хаалтаа хийсэн эл Хүүхэлдэйн жүжгийн наадамд дотоод, гадаадын 31 баг бүрэлдэхүүний 400 гаруй хүн оролцсон аж.

Наадам арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийснээс хойш хүүхэлдэйн жүжгийн уран бүтээлчид сургууль, аж ахуйн нэгж, тосгон болоод нийгмийн тодорхой хэсэгт зориулан ойролцоогоор 80-н тоглолт хийжээ. Түүнчлэн Монголын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн хувийн компанийн жүжигчид “Бяцхан баатар Хүрлээ” жүжгээрээ тус арга  хэмжээнд оролцсон байна.

 Монголын “Бяцхан баатар Хүрлээ” жүжиг.

 Хэбэй мужийн Таншань хотын театрын сүүдэр ший жүжиг.

 Хятадын Жиньжян хотын Бээлийн хүүхэлдэйн театр болон Жанжоу хотын хүүхэлдэйн театрын жүжигчдийн хамтарсан “Бээлийн дэх цэцэг” жүжиг.

 Оросын Николаус Зоф театрын “Саксофонч” жүжиг.

 Хятадын Чуаньжоу хотын хүүхэлдэйн театрын жүжигчдийн “Сониуч сармагчин” жүжиг.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100