CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын сувилагч Тайландын шагнал хүртлээ

12-14-2017 14:43

 Тайландын вант улсын гүнж Сириндхорн энэ сарын 11-нд Бангкок хот дахь ордондоо 2016 болон 2017 оны Сина Калинда вангийн эхийн нэрэмжит сувилахуйн салбарын нэр хүндтэй шагналыг олгожээ. Тодруулбал, Бээжингийн үйлдвэрчний эвлэлийн эмнэлгийн сувилагч, сувилахуйн салбарын эрхлэгч Ү Шиньжуань тус шагналыг хүртсэн байна.

 Гүнж Сириндхорн шагнал гардуулах ёслолын үеэрээ “Ү Шиньжуань дэлхийн сувилагчдад үлгэр жишээ болсон хүн. Тэрбээр Хятадын сувилахуйн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан” хэмээн тодотгожээ.

 Сина Калиндагийн сан нь жил бүр сувилахуйн ухааныг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан Азийн орнуудын хүмүүст энэ шагналыг олгодог аж. Сина Калинда вангийн ээж нь эх баригч, сувилагч мэргэжилтэй байсан бөгөөд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү шагналыг 2000 оноос олгож эхэлжээ.  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100