CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Наньжиний их хядлагын үеэр амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв

12-13-2017 11:50

 Энэ сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Японы эзлэн түрэмгийлэгчдийн үйлдсэн хядлагад цаг бусаар амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэх Төрийн тахилга Наньжин хотод боллоо. Тахилгын эхэнд Төрийн дуулал эгшиглэж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдлагууд амь үрэгдэгсэдэд гүн эмгэнэл илэрхийлж,  хүндэтгэл үзүүллээ.

1937 оны 12-р сарын 13-нд Хятадыг түрэмгийлсэн Японы цэргүүд Наньжин хотыг эзэлж, 40 хоног үргэлжилсэн их хядлага эхэлжээ.  Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх, Наньжиний цэргийн шүүхийн холбогдох баримтад хүн төрөлхтний эсрэг энэ хядлагаар нийт 300 мянган эгэл ард, олзлогсод амь үрэгдэж, 20 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж, Наньжин хотын барилга байгууламжийн гучин хувийг Япон цэргүүд галдан шатаасан гэжээ.  Энэ хохирлыг тоогоор илэрхийлэх аргагүй юм .

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100