CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нью-Йорк хотод болсон халдлагууд

12-13-2017 17:20

 2017 оны 12-р сарын 11-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт дэлбэрэлт болж, дөрвөн хүн шархадсан юм.


Нью-Йорк хотын дарга энэ халдлагыг “нэг удаагийн бүтэлгүй оролдлого” хэмээн мэдэгдсэн аж. Тус хотын цагдаагийн  орлогч дарга хэвлэлийн хурлын үеэр: “9-р сарын 11”-ны террорист халдлагаас хойш Нью-Йорк хотын иргэд, хотын аюулгүй байдалд халдах гэсэн 26 террорист үйл ажиллагааг бид урьдчилан мэдэж, зогсоосон. Нью-Йорк хот террорист халдлага үйлдэгчдийн анхаарлын төвд байсаар байна гэж онцлон тэмдэглэжээ .
10-р сарын 31-нд Узбекстаны иргэн Sayfullo Saipov хэмээх эрэгтэй Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт ачааны машинаар халдлага үйлдэж, 8 хүний амь насыг хөнөөж, 12 хүн шархадуулсан. Тухайн халдлага үйлдэгч этгээд энэ үеэр цагдаа нарын суманд оногдож баригдсан бөгөөд Узбекстанаас  хууль ёсны дагуу АНУ-д нэвтэрч улмаар Нью Жерси, Флорида мужид суурьшин амьдарч байжээ.
5-р сарын 18-нд Нью-Йорк хотын Таймс талбайд авто машин ашиглан халдлага үйлдсэн хэрэг гарч байсан юм. Уг халдлагын үеэр нэг хүн амь насаа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэн. Уг хэргийг үйлдэгч этгээдэд шүүхээс тохирох ялыг нь оноогоод байна.
Мөн 2016 оны 9-р сарын 17-ны өдөр Нью-Йорк хотын Манхэттений Челси дүүрэгт дэлбэрэлт болж, 29 хүн гэмтэж бэртсэн юм. Уг халдлагыг хотын дарга “террорист халдлага байж болзошгүй” гэж хэлсэн байдаг.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100