CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс Антарктик тивд 5 дах судалгааны баазаа байгуулна

12-11-2017 13:13

Тухайн орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдрийн үүрээр Антарктикийг судлах Хятадын 34-р баг даалгавараа амжилттай биелүүлсэн байна. Тэд шинэ судалгааны бааз байгуулах 250 тонн эд материалыг зөөвөрлөн Enx аралд буулгажээ. Ийнхүү Хятадын экспедици Антарктикийн Enx аралд байгуулах 5 дахь судалгааны баазын бэлтгэл ажлыг хангасан байна. Тус тивд жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Хятадын Чанжэн, Жүншан гэх хоёр судалгааны төв байдаг бол Enx аралд байгуулж буй энэ бааз нь мөн жилийн турш тасралтгүйгээр судалгаа шинжилгээ хийх юм байна.

  

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100