CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин: 11-р сарын ажил байдал

12-11-2017 15:43

 ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалаас суралцах нь өнөө төдийгүй хойшид ч үргэлжлэх улс төрийн үүрэг хариуцлагын чухал хэсэг юм. Ши Жиньпин даргын энэ оны 11-р сарын ажил  мөн энэ хүрээнд өрнөсөн байна.

ХКН-ын XIX их хурал нь ХКН-ын ажил хэрэгч шинэ аяны эхлэл болж байна. Мөн улс төрийн шинэ үзэл баримтлалын тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр шинэ хуудас зэхэж байна. ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалаас суралцах нь ХКН-ын бүх гишүүд Хятадын бүх иргэдийн өнөө төдийгүй хойшид ч үргэлжлэх улс төрийн үүрэг хариуцлагын чухал хэсэг юм.

Өнгөрсөн 11-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад айлчлал, томоохон хурал, уулзалтын үеэр ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг ухуулан танилцуулахыг гол зорилго болгосон.

Дэлхийн хэмжээний томоохон хурал уулзалтад ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг танилцуулж, гадаадын хэвлэл мэдээлийхэн ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг Хятад улсын дэлхийд хандуулсан томоохон арга хэмжээ гэж үзэж байна. Дэлхийн улс орнуудад ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг мэдэж, ойлгох сонирхол ч мөн байна. Тэр тусмаа Ши Жиньпинээр удирдуулсан “Хятадын онцлогтой социалист шинэ цаг эриний үзэл баримтлал”-д олон улс юу юунаас илүү анхаарал тавьж байна.

ХКН-ын XIX их хурлын дараа 11-р сард дарга Ши Жиньпин хэд хэдэн гадаад айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцсон юм. ОХУ-ын ерөнхий сайд Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нартай уулзсан уулзалт мөн Вьетнамд болсон APEC -ийн хурал, Лаос дахь айлчлал зэргийн үеэр ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг танилцуулсан. Ингэж удирдагч өөрөө тэргүүлэн  ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийн улс орнуудад танилцуулав.

Ши Жиньпин даргыг АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэр Доналд Трамп Хятадын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал болон ХКН-ын XIX их хурлын ололт амжилтыг  лавлан асууж байсан. ХКН-ын XIX их хурлын шинэ бодлого Хятад улсад шинэ өнгө төрх авчрах болно.

Панамын ерөнхийлөгчтөй хэлэцээр хийх үеэрээ Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хурал хуралдсанаар Хятад улс 2050 он хүртэлх хөгжлийн чиг, зураг төслөө тодорхойлсон. БНХАУ-ын хөгжлийн ирээдүй гэгээлэг байна гэсэн юм.
ХКН-ын XIX их хурал амжилтай өндөрлөсний дараа ХКН дэлхийн улс орнуудад ухуулан танилцуулах баг томилж ХКН-ын XIX их хурлын үзэл бариамтлалыг танилцуулсан.
11-р сарын 10-аас 14-ны өдрүүдэд Ши Жиньпин APEC-ын их хуралд оролцохын зэрэгцээ Вьетнам, Лаост албан ёсны айлчлал хийсэн. Энэ бол ХКН-ын XIX их хурал өндөрлөсний дараах анхны гадаад айлчлал гэдгээрээ онцлог байсан. Тус  айлчлалын үеэр ч Ши Жиньпин дарга дэлхийн улс орнуудад Хятадын хөгжлийн зам болон төрийн бодлогыг танилцуулж, хөрш орнуудтайгаа нөхөрсөгөөр харилцаж, хамтдаа ашиг хүртэх бодлогоо танилцуулсан.
ХКН-ын XIX их хурлын дараах Хятадын гадаад харилцаа улам өнгөлөг гэгээлэг болж байна.
ХКН-ын XIX их хурал “Шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулах, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулхад ”Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны ерөнхий чигийг тодорхойлон өгчээ. Хятадын мөрөөдөл бол дэлхийн ард иргэдийн мөрөөдлийн нэг хэсэг. Дэлхийн олонхи иргэдийн хүсэл мөрөөдлийг тусгасан байдаг. Хятадын онцлогтой их гүрний гадаа харилцааны шинэ төрхийг тасралтгүй урагшлуулна гэж дарга Ши Жиньпин мөн онцолсон юм .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100