CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинэ төрлийн хортой могой олжээ

12-08-2017 11:16

Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Эртний сээр нуруутан амьтан болон эртний хүн төрөлхтний судалгааны газрын судлаачид шинэ төрлийн хортой могойг илрүүлжээ. Гурван голын эхэн дэх бүс нутгаас тус могойг олсон бөгөөд “Улаан толбот өндөр уулын могой” хэмээн нэрийдсэн байна.

Судлаачид судалгааны үр дүнгээ олон улсын тогтмол хэвлэл “Хоёр нутагтан мөлхөгч амьтан”-д хэвлүүлсэн аж. Могойны нэршлийн талаар Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Эртний сээр нуруутан амьтны судалгааны газрын докторантур Ши Жинсон тайлбарлахдаа “Энэ төрлийн могой нуруун талдаа хоёр хэсэг улаан толботой бөгөөд далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт амьдардаг” гэв. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100