CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Синьхуа агентлаг Монгол улсад хандсан сайт гаргалаа

12-08-2017 17:34

  БНХАУ-ын улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлаг, ахуй амьдрал, зэрэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй дэлхийд хүргэдэг мэдээллийн Синьхуа агентлагийн Монгол улсад хандсан  сайт /mn.news.cn/  энэ сарын 8-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ

  Энэхүү сайтын нээлтийн арга хэмжээ ӨМӨЗО-ны Хөх хот дахь Синьхуа агентлагийн салбарт болсон байна. “Мэдээ мэдээллийг танд ойртуулья” уриатай тус сайтын редакц хоёр мэргэжилтэн, гурван сэтгүүлчтэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд  БНХАУ-ын улс төр , нийгэм эдийн засаг, соёл  боловсрол, эруул мэнд  спорт зэрэг бүх салбарын хамгийн шинэ, шилдэг мэдээ мэдээллийг үсэг, зурган мэдээ болон бичлэг хэлбэрээр Монгол улсын хэрэглэгчдэд хүргэх юм байна.  Үүний зэрэгцээ Хятадын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс Монгол улсад эдийн засаг, соёл, аялал жуулчлалын ямарваа арга хэмжээ зохион байгуулахад нь гүүр болох зорилготой аж.

  Өнөөдрийн байдлаар Синьхуа агентлаг нь Англи, Орос, Франц, Португал, Испани, Япон, Солонгос, Герман  зэрэг  9 гадаад хэл болон Түвд, Уйгар, Өвөр Монгол зэрэг үндэстний цөөнхийн 3 хэлний мэдээллийн сайт ажиллуулж байгаа юм байна .

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100