CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сайхандаваа ойг үүсгэн байгуулагчдад НҮБ-ын “Эх дэлхийг хамгаалагч” шагнал олгов

12-07-2017 14:55

 НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн захиргаа БНХАУ-ын Сайхандаваа ойг үүсгэн байгуулагчдад 2017 оны НҮБ-ын байгаль орчин хамгааллын хамгийн нэр хүндтэй “Эх дэлхийг хамгаалагч” шагнал олгосон талаараа энэ сарын 5-нд мэдэгдлээ.

 Сайхандаваа ой нь Хэбэй мужийн хойд хэсэгт 93 мянган га талбайг хамран оршдог. Түүхэнд хэт их мод тайрч огтолсоны улмаас тус нутаг өдөр ирэх бүр үржил шимгүй болж, хойд зүгийн цөлийн шороон шуурга Бээжинд орж ирэх болжээ. Харин 1962 оноос хэдэн зуун хүн энэ газар мод тарьж ургуулсан бөгөөд гурав дахь үеийнхний хичээл чармайлтын хүчинд ойн бүрхэвчийг 11.4 хувиас 80 хувьд хүргэсэн байна.

 Одоогийн байдлаар тус хүний гараар бүтсэн ой жил бүр Бээжин болон Тяньжинь хотыг 137 сая куб метр цэвэр усаар хангадаг. Үүний зэрэгцээ жилд ойролцоогоор 545 мянган тонн хүчилтөрөгч ялгаруулдаг аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100