CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалт

12-06-2017 14:42

Эхний зураг бол Юньнань мужийн Лүдянь шяны Лунтоу уулын тосгоны Лүомакоу нийгэмлэгийн ойролцоо гурван жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард  болсон 6.5 баллын газар хөдлөлтийн дараах дүр төрх. Харин нөгөө нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд авсан газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалтын зураг юм. Лунтоу уулын тосгоны мэдэгдсэнээр газар хөдлөлтийн дараа бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд бүрэн хийж дуусгажээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчийн байдлаар олон төрлийн төсөл тус газар хэрэгжиж байгаагаас гадна гамшигт нэрвэгдсэн бүсэд 1771 сэргээн босголт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжиж дууссан байна. Энэ хүрээнд “Айл бүр орон сууцтай, өрх бүр ажилтай, хүрээлэн буй орчин, экологийн нөхцөлийг сайжруулж, эдийн засгаа хөгжүүлэх” зорилт тавьж, эхнээсээ ажил хэрэг болоод байгаа аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100