CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Ухаалаг автобусыг туршлаа

12-06-2017 14:50

“Альфа” автобусны ухаалаг жолоодлогын нийтийн тээврийн системийг анх удаа энэ сарын 2-нд Шэньжэнь хотын Пүтянь дүүрэгт туршлаа. Энэ хүрээнд цахилгаан хөдөлгүүр бүхий дөрвөн автобусыг 1.2 км замд явуулсан байна. Автобуснууд нь 10-30 км цагийн хурдтай явсан бөгөөд замд нь гурван зогсоол байгуулжээ.

 Энэхүү нийтийн тээврийн систем нь автомат жолоодлоготой. Хэрэв шаардлагатай бол үрүүлний дэргэд жолооч сууж, яаралтай үед тооромс гишгэх, автомат жолоодлогын горимоос гар ажиллагааны горимд шилжүүлж болно. Аливаа эрсдэл гарахаас сэргийлэн туршилтыг жолоочтой хийжээ.

 Мөн “Альфа” автобусны ухаалаг жолоодлогын нийтийн тээврийн систем нь онцгой байдлын үед хариу үйлдэл үзүүлэх, явган зорчигч, тээврийн хэрэгслийг илрүүлэх, хурдаа сааруулан зам тавьж өгөх, яаралтай үед зогсох, саад тотгорыг тойрох, автоматаар зогсох гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай гэнэ.

 Хятадын ирээүйн эрчим хүч, ухаалаг нийтийн тээврийн тогтолцооны туршилтын төслийн Үндэсний ухаалаг зам тээврийн системийн инженерийн технологийн судалгааны төв болон Шэнжэнь автобусны групп тус ухаалаг системийг санаачилжээ. 

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100