CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гурван тонн сульфит олж Хятад рекордоо эвдлэ

12-05-2017 15:47

 БНХАУ-ын “Улаан наран 01” судалгааны хөлөг онгоцны багийнхан гурван тонн сульфит олж, улсынхаа рекордыг эвдлээ. Хятадын далайн судалгааны 46 дахь баг Өмнөд Атлантын далайгаас өнгөрсөн сарын 30-нд тус сульфитыг олжээ. Энэ нь одоогийн байдлаар Хятадын хамгийн том сульфидаар тодроод байгаа аж.

 “Улаан наран 01” хөлөг онгоц аравдугаар сарын 8-нд Атлантын далай руу хөдөлжээ. Ийн Хятадын судалгааны экспедиц далайн анхны цогц шинжлэх ухааны судалгаагаа хийж эхэлсэн байна.

 Энэ судалгааны баг нь Атлантын далайг зорьсон дэлхийн далайн цогц судалгааны экспедицийн 23 дахь нь аж. Түүнчлэн Хятадын далайн 46 дахь удаагийн судалгааны экспедиц гэнэ.

 Сонирхуулахад,  ямарваа нэгэн металл хүхэртэй нэгдсэнийг сульфид гэдэг байна.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100