CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ерөнхий сайд Ли Кэчян Канадын Ерөнхий сайд Жастин Трудитэй хэлэлцээ хийв

12-05-2017 11:30

 Энэ сарын 4-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Канадын Ерөнхий сайд Жастин Трудитэй хэлэлцээ хийв.
Ли Кэчян Канадын ерөнхий сайд Жастин Трудиг Хятадад дахин айлчилж буйд баяр хүргээд, хоёр орны өнгөрсөн нэг жилийн харилцааг өдрөөр үнэллээ. Тэрээ мөн хоёр орны ерөнхий сайдын жил тутмын хэлэлцээ, гадаад хэргийн сайд нарын жил тутмын уулзалт, эдийн засаг, санхүүгийн стратегийн хэлэлцээ, хуулийн засаглалын хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэж буй үүргийг бүрэн дүүрэн үнэлэв. “Хятад Канадын цаг агаарын өөрчлөлт, цэвэр өсөлтийн хамтарсан мэдэгдэл”-ийг нийтлэн, Хятад Канадын байгаль хүрээлэн буй орчин, цэвэр эрчим хүчний сайд нарын хэлэцээрийн шинэ тогтолцоог бий болгохоор хоёр тал тогтов.
Хэлэлцээрийн үеэр Ли Кэчян: Өнөөдөр дэлхийн эдийн засгийн даяаршал ид үргэлжилж байна. Хятад-Канадын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Цаг үеийн урсгалын дагуу харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хамтдаа ялалтад хүрч хамтдаа ашиг олж, хамтын ажиллагаагаа байнга өргөгтгөх хэрэгтэй гэв. Хятад улс Канадтай нийтлэг ойлголт, хамтын ажиллагагаа чангатгаж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, Хятад Канадын стартегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна гэж онцлон тэмдэглэв.
Хэлэлцээрийн үеэр Канадын ерөнхий сайд Труди: Хятадын эдийн засаг бахархууштай амжилтад хүрч, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны солилцоо, хамтын ажиллагаанд асар их нөөц боломж бий. Харилцан ашигтай байх үзэл санаагаар Хятадын талтай  дээд хэмжээний хэлхээ холбоогоо хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, иргэд хоорондын солилцоог өргөтгөж, хоёр орны найрамдлыг үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг олоход Канад улс бэлэн байна гэв. Канадын тал чөлөөт худалдааг дэмжиж, даяаршлын үйл явцад идэвхитэй оролцон,  Хятадын талтай ойлголцол зохицуулалтаа нягтруулж, даяаршил, чөлөөт худалдааг  хамтаар урагшлуулан, дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэрээ оруулахад бэлэн байна гэж тэрээр мөн онцолсон байна .

Хоёр тал мөн харилцан сонирхсон олон улсын болон бүс  нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100