CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Дэлхийн интернетийн их хуралд баяр хүргэв

12-04-2017 11:45

 Дэлхийн интернетийн IV их хурал энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын Жэжян мужын Ү Жэн хотноо амжилттай эхэллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн интернетийн IV их хуралд баярын захидал ирүүлсэн байна.
Уг захидалд: Дэлхийн интернетийн IV их хурал оролцохоор ирсэн улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлага, эрдэмтэд болон бизнес эрхлэгчдийг чин сэтгэлээсээ талархан угтаж байна. Хамтдаа сэтгэн, нийтлэг ойлголтоо дээшлүүлэн, тоон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, интернетийн хөгжлийн үр өгөөжийг дэлхийн бүх орны иргэдэд адил тэнцүү хүртээхийг хүсэж байна.
Өнөөдөр мэдээлэл технологи бойжин хөгжиж, эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч болж байна. Үүний зэрэгцээ интернетийн хөгжил дэлхийн улс орнуудад шинэ өрсөлдөөн бий болгож байнө. Дэлхийн интернетийн засаглалын систем өөрчлөлтийн чухал үе шатандаа орж байна. Тиймээс дэлхийн интернетийн дижитал орон зайны хамтын цогцыг байгуулах нь олон улсын нийтлэг ойлголт болж байна. Талууд хамтдаа интернетийн үр нөлөөг хүндэтгэн, хамтран ажиллах зарчмаар  зөвшилцэж, интернетийн аюулгүй байдал, засаглалд хамтдаа гар бие оролцон, түүний үр өгөөжийг хамтдаа эдэлье хэмээн захидалд дурьджээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100