CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад улс Бали арлаас жуулчдаа нүүлгэн шилжүүллээ

12-04-2017 14:49

Индонезийн аялал жуулчлалын төв болох Бали арлын Агун нэртэй галт уул өнгөрсөн долоо хоногт идэвхижсэн. Үүнтэй холбоотойгоор Нгурах Райгийн олон улсын онгоцны буудлыг хааж, олон мянган жуулчин арлаас явах аргагүй болоод байсан юм.
Тэгвэл Хятад улс тус арал дээр амарч, зугаалж байсан иргэдээ нүүлгэн шилжүүлээд эхэлжээ. Денпасарт байрлах Хятадын Ерөнхий консулын газрын статистик мэдээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ныг хүртэл онгоцны буудал нээгдэхээс өмнө Бали аралд саатсан Хятад жуулчдын тоо 17 мянга орчим байжээ. Харин тус өдрийн оройноос эхлэн Консулын ерөнхий газар “Air China”, “Шямэн Airlines”, “China Southern Airlines” компаниудтай тохиролцон, зорчигч тээврийн онгоцыг Бали арал руу нисгэсэн байна. Хятадын жуулчдыг эх орондоо эрүүл саруул эргэн ирэхэд нь туслахын тулд эдгээр агаарын тээврийн компанийн онгоцууд Бали арал руу хоосон, буцахдаа дүүрэн хүнтэй ирж байгаа аж.
Ийн өнгөрсөн сарын 29-нд зургаа, 30-нд долоон онгоцоор 1000 орчим жуулчдыг буцаан авчирсан байна.  Түүнчлэн Бали арлаас Хятадын нутагт нислэг хийж буй гадаадын агаарын тээврийн компаниудтай тохиролцон 5000 гаруй жуулчдаа авчирчээ.
Дашрамд дурдахад, Индонез улс бол газар хөдлөлтийн идэвхитэй бүст байрладаг бөгөөд 130 орчим идэвхитэй гал уултай. Агун уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрч, 1600 орчим хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100