CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

88 хүнд даацын машин явуулан гүүрний чанарыг шалгажээ

12-01-2017 14:02

Хятадын Чончин хотын Ванжоу дүүрэгт байрлах Фүма Хөх мөрний гүүрний чанарыг шалгахын тулд 88 хүнд даацын машин явуулан туршилт хийжээ. Долоо хоногийн хугацаанд хийсэн туршилт амжилттай болсон байна. Туршилтын үр дүнгээс харахад, гүүрний даац нь стандартын шаардлага хангаж байгаа аж.
 Фүма Хөх мөрний гүүр нь Чончин хотын Ванжоу цаашлаад Хүбэй мужийн Личуан хүртэлх хурдны замын чухал ач холбогдолтой инженерийн байгууламж. Гүүрийн нийт урт 2030 метр бол дамнасан гол гүүр нь 1050 метр. Түүнчлэн Хөх мөрний гурван хавцлын бүсийн хамгийн урт дүүжин гүүр бөгөөд 2017 оны сүүлчээр ашиглалтад оруулж, машин нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100