CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадад болно

11-30-2017 14:28

FRI буюу Олон улсын цанын холбоо өчигдөр Бээжин хотноо хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Олон улсын цанын холбоо 2017-2018 оны Цанын чөлөөт гулгалтын агаарын үзүүлбэрийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Цанын чөлөөт гулгалт болон ганцаарчилсан U хэлбэрийн гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгсөн байна.

Энэ хоёр тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын цанын холбоо, хамтран Хятадын Үндэсний биеийн тамирын ерөнхий газрын Өвлийн спортын удирдлагын төв, БНХАУ-ын цанын холбоо, Хэбэй мужийн Спортын газар болон Жанжиакоу хотын захиргаа ажиллах аж.

Цанын чөлөөт гулгалтын агаарын үзүүлбэрийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 16-17-ны өдөр болох бол Цанын чөлөөт гулгалт болон ганцаарчилсан U хэлбэрийн гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээн нь Хэбэй мужийн Жанжиакоу хотод болох аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100