CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян “16+1 хамтын ажиллагаа”-ны таван жилийн ойд үг хэлэв

11-29-2017 14:26

 Тухайн орон нутгийн цагаар буюу 11-р сарын 27-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төв, Зүүн Европын орнуудын удирдагчидтай Будапешт хотноо болсон “16+1 хамтын ажиллагаа” -ны таван жилийн ойн ёслолын ажиллагаанд оролцож үг хэлсэн юм.

Энэ үеэр Ли Кэчян: Таван жилийн хугацаанд “16+1 хамтын ажиллагаа” удаа дараа амжилтанд хүрч, дээшлэн дэвжиж байна. Бидний хамтын ажиллагаа харилцан хүндэтгэх, харилцан эрх тэгш байх үндсэн зарчим дээр явагддаг. Тийм учраас Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын хөгжил, тухайн улс бүс нутгийн ард иргэдэд сайн сайхан зүйлийг авчрах болно. Хөгжлийн ирээдүйн дүр зургийг хамтдаа төлөвлөж, яг одоо бүх салбар дахь хамтын ажиллагаанд өндөр ялалт байгуулья. Он удаан жил дарсан усан үзмийн дарс шиг Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөл улам анхилам үнэртэй, амт шимттэй болохыг хүсэж байна гэлээ .

Тэрээр тухайн өдөр Хорват болон Словенийн ерөнхий сайд, Эстони, Латви зэрэг улсын ерөнхий сайд нартай хэлэлцээ хийж, “16+1 хамтын ажиллагаа”-ны хүрээнд талуудтай санал бодлоо солилцсон байна. Талууд санал нэгтэйгээр энэ удаагийн уулзалт тун амжилтай болсон гэж үнэлээд Ерөнхий сайт Ли Кэчяны хэлсэн үг “16+1 хамтын ажиллагаа”-ны шинэ хөдөлгөх хүч болж байна гэж онцлов.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100