CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Гэрлэн “мод”

11-29-2017 15:04

 Тус бүр нь арав гаруй метр өндөр, гурван LED гэрлэн “мод” Хятадын Жэжиан мужийн Ханжоу хотын Линьань дүүргийн Гаохон сууринд байдаг аж. Эдгээр “мод”-ны гэрэл нь таван өнгөөр ээлжлэн асдаг.

 Гаохон суурин нь гэрлийн үйлдвэрлэлээрээ Хятаддаа алдартай. Сүүлийн жилүүдэд тус суурин эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийн үйлдвэрлэлийг дэмжих болон бүтээгдэхүүний технологийг сайжруулахад анхаарах болжээ. Үүний зэрэгцээ жижиг хотуудын хүрээлэн буй орчныг цогцоор нь сайжруулах ажлыг идэвхтэй хийж, эерэг өөрчлөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлж байна.

 2016 онд л гэхэд Гаохон суурин гэрэлтүүлэгт зориулан 5.37 тэрбум юань зарцуулжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100