CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Билл Гейтс БНХАУ-ын академич цол хүртэв

11-29-2017 14:50

 БНХАУ-ын Инженерийн академи энэ сарын 27-нд академич цол хүртсэн эрдэмтдийг зарлалаа. Тэднийг сонгохдоо академичид болон эрдэм шинжилгээний байгууллагын нэр дэвшүүлсэн хүмүүсээс хоёр удаагийн хурлаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргасан байна. Ийн 533 нэр дэвшигчээс 67-г сонгон, академич цол олгожээ.

 Мөн энэ үеэр гадаадын 18 эрдэмтэнд академич цол хүртээсэн аж. Тэдний дотор АНУ-ын “Microsoft” корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс багтаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Инженерийн академи дотоодын 882, гадаадын 66 эрдэмтэн судлаачдад академич цол олгожээ.

 Шинээр академич болсон Хятадын эрдэмтдийн 63 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй бол 60-аас дээш насны хүн 57 байгаа нь 85 хувийг эзэлжээ. Түүнчлэн хамгийн залуу нь 49, ахмад нь 67 настай байжээ. Эрдэмтдийн дундаж нас 56.5 байгаа нь өмнөх жилүүдийнхээс хамгийн залууд тооцогдож байгаа аж. Цаашид ч насны хэмжээ багассаар байхыг холбогдох албаны хүмүүс онцолжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100