CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол Улсын гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

11-28-2017 10:22

Энэ сарын 27-ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар, Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатар 12-р сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болно гэлээ.

Гэн Шуан: Хятад Монгол хоёр орон найрсаг, нөхөрсөг хөрш. Хятад Монгол хоёр орны харилцааг хөгжүүлөх нь хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцнэ. МАН-ын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх талаар идэвхтэй хандаж байна. Хятадын тал Монгол улстай хамтран ажиллаж Хятад-Монголын харилцаа болон бодит хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх сонирхолтой. Айлчлалын үеэр Хятадын гадаад хэргийн сайд сайд Ван И Монгол Улсын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийнэ гэлээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100