CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эдийн засаг, худалдааны 7-р форумд үг хэлэв

11-28-2017 14:29

 Тухайн орон нутгийн цагаар буюу 11-р сарын 27-ны өдөр Будапешт хотноо болсон Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эдийн засаг, худалдааны 7-р форумын нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян оролцож үг хэллээ. 
Ли Кэчян: Хятад-Төв, Зүүн Европын орнууд хоёр тивээр алслагдаж буй ч харилцааны бат бэх суурьтай билээ. "16+1 хамтын ажиллагаа” нь Хятад- Төв, Зүүн Европын 16 орны байгуулсан хамтын ажиллагааны индэр, Хятад, Европын найрсаг хамтын ажиллагааны шинэ загвар төдийгүй хөгжлийн саруул ирээдүйтэй нь харагдаж байна. “16+1 хамтын ажиллагаа” нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээр төсөл бизнес үйл ажиллагааг эрхлүүлэн, засгийн газруудаас дэмжин, зах зээлийн хуулийг мөрдөж ажиллана. Олон улсын гэрээ дүрмийн дагуу, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэнэ. “16+1 хамтын ажиллагаа” нь Хятад, Европын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Европын харилцааны  хөгжлийг ахиулах болно гэлээ.
Мөн тэрээр "Нэг бүс нэг зам" санаачилгыг Төв, Зүүн Европын орнуудын хөгжлийн стратегитай  холбож, хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулан, хамтаар хуваалцах зарчмын дагуу "Нэг  бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үр дүнг Төв, Зүүн  Европт хэрэгжүүлнэ. Унгар-Сербийн төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдох төслүүдийг хурдасгаж, Хятад, Европ чиглэлийн галт тэргийг тогтвортой хөгжлийн замд оруулна.  Улс хоорондын үйлдвэрлэлийн түвшинг харилцан өөр, өөрсдийн сул талыг нөхөх замаар өргөтгөнө. Эдийн засаг худалдааны чөлөөт бүс байгуулж, гүнзгий уялдаатай, хөдөлгөх хүч бүхий үйлдвэрлэл, бараа гүйлгээний гинжин хэлхээ бий болгоно хэмээн онцлов.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтөй болгохын зэрэгцээ ашиг орлого бий болгоно. Хил гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бараа бүтээгдэхүүний урсгалыг шулуутгана. Хил гаалиар дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг төгөлдөржүүлнэ. Хятад-Төв, Зүүн Европын интернет худалдааны механизмийг байгуулна гэлээ. Тэрээр мөн ирэх онд БНХАУ-ын Шанхай хотноо Хятадын олон улсын импортын ЭКСПО-г зохион байгуулна. Төв, Зүүн Европын аж ахуйн нэгжүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна гэв. Ли Кэчян: Хятадын тал худалдааны болон мөнгө санхүүгийн байгууллага нэгжийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана. Мөн талуудын хамтын ажиллагааны төслийг Хятадын мөнгөн тэмдэгтээр тооцохыг дэмжих болно гэсэн байна.
Энэ үеэр Ли Кэчян Хятадын өнөөгийн эдийн засгийн байдлыг мөн танилцуулсан байна. Тэрээр Хятадын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ эерэг сайн хандлагаа баталсаар байна. Өнгөрсөн сард ХКН-ын XIX их хурлаас Хятадын хөгжлийн ирээдүйн дүр зураг болон үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрийг баталсан. Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй байсан бол өндөр чанартай хөгжлийн шат руу шилжин орсон. Энэ нь Төв, Зүүн Европыг улс орнуудад зах зээлийн нэн том орон зай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг бий болгож байгаа юм. Тиймээс тус бүс нутгийн орны аж ахуй нэгжүүд харилцан итгэлтэй, алсын хараатайгаар “16+1 хамтын ажиллагаа”-г ашиглан Хятадын хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг урьж байна гэлээ.
Тус хуралд Хятад, Төв, Зүүн Европын орнуудын аж ахуйн нэгжийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100