CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад эмийг дэлхийд таниулахад тусална

11-28-2017 14:10

Хэбэй мужийн хилийн шалган нэвтрүүлэх тасаг 2015 оны есдүгээр сард Аньгуо хотод хятад эмийн түүхий эдийн шалгалтын төв байгуулжээ. Тус төв нь эмийн түүхийн эдийн үр нөлөө, найрлага, хүнд металл, пестицидийн үлдэгдэл гэх мэт 90 орчим зүйлийг шалган, нийт 150 гаруй эмийн бэлдмэлийн үйлдвэртэй техникийн үйлчилгээний гэрээг урт хугацаанд үзэглэсэн байна. Түүнчлэн аж ахуй нэгжүүдэд гадаадын эмийн зах зээлд нэвтрэхэд туслахын зэрэгцээ эмийн түүхий эдийг тариалах, боловсруулах гэх мэтэд удирдлагаар хангадаг аж.

 2017 оны эхний 10 сарын байдлаар л гэхэд тус төв нийт хятад эмийн түүхий эд 10674.94 тонныг хилээр шалган гаргаж, олон улсын зах зээлд борлуулахад тусалжээ. Ийн хятад эм, эмийн түүхий эдийг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулах болсон байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100