CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2000 гаруй хүн тайчи хийж, Геннисийн номонд бүртгэгдлээ

11-28-2017 14:19

 Хятадын уламжлалт бие хамгаалах урлаг болох тайчигийн 2017 оны анхны наадам Жянсү мужийн Наньчан хотын Ванли дүүрэгт өнгөрсөн бямба гаригт боллоо. Наадамд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн тайчи чуаны мастер, үе залгамжлагч нар болон холбогдох байгууллагын төлөөлөл 3000 хүн оролцжээ. Харин нээлтийн үеэр Жианси мужийн газар бүрээс цугларсан 2000 гаруй тайчи чуан сонирхогчид тайчи хийж, арга билгийн дүрсийг бүтээсэн байна.

 Тус үйл явдал нь дэлхийн Гиннесийн номын дээд амжилтанд бүртгэгдсэнээс гадна улсынхаа энэ чиглэлээр зохион байгуулсан хамгийн том үйл ажиллагаа болон түүхэнд үлджээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100