CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь ” номын 2-р боть 16 орны хэл дээр хэвлэгдэнэ

11-27-2017 16:20

Дэлхийн 16 орны нэр нөлөө бүхий хэвлэлийн байгууллага Хятадын гадаад хэлний ном зохиол хэвлэлийн газар хамтран “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын 2-р ботийг орчуулан хэвлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Итали, Польш, Украин, Албани, Румын, Кени, Тажикстан, Вьетнам, Пакистан, Бангладеш, Камбож, Лаос, Монгол, Бирм, Шри Ланка, Афганистан зэрэг 16 улс тус тусын хэл дээр энэхүү номыг орчуулан гаргах аж. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтэс, Төрийн зөвлөлийн тамгын газраас Төвийн сурвалж бичгийн судалгааны алба, Хятадын гадаад ном хэвлэлийн газартай хамтран найруулсан “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын 2-р ботийг Хятад, Англи хэлээр хэвлэн энэ сарын эхээр гадаад орнуудад тараасан юм.

“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын 2-р ботид нөхөр Ши Жиньпингээр төв болгосон ХКН Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж, Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг үйлдлэгжүүлэн хөгжүүлж, агуу их шинэ цаг эринд орсныг товч тодорхой өгүүлсэн байдаг. Тус номыг хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах энх тайван, хөгжлийн замд оруулах Хятадын ард түмний оюун ухааныг харуулсан Хятадын төсөл гэж хэлэхэд болно. Мөн Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаас суралцах, ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалаас суралцах эрх сүрт хэвлэгдэхүүн аж.

“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын 1, 2-р боть хэвлэгдэн тараагдсанаас хойш дэлхийн олон улсад өндөр үнэлэгдэж, уншигчид тус номын талаар талархал илэрхийлсээр байна. “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын 1-р боть нь 24 орны хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд 6 сая 600 мянган хувь хэвлэгдсэн байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100