CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Нүүдлийн шувуудын диваажин Поян

11-27-2017 15:47

Поян бол БНХАУ-ын хамгийн цэнгэг устай нуур. Мөн дэлхийд дээгүүрт тооцогдох чийглэг бүс нутаг төдийгүй Ази тивийн нүүдлийн шувууд амьдрахад хамгийн тохиромжтой газар. Тиймээс ч сүүлийн үед тус нуурыг зорих нүүдлийн шувуудын тоо ихэсчээ. Гэхдээ Поян нуурны усны түвшинтэй холбоотойгоор энэ жил нүүдлийн шувууд өмнөх жилүүдээс хагас сар орчмын хойно ирсэн аж.

Нуурын байгаль хамгаалах бүсийн менежментийн газрын судалгаанаас үзэхэд, одоогийн байдлаар тус нууран дахь нүүдлийн шувуудын тоо 100 мянгыг давжээ. Тэр дундаа галуу, хун, тогоруу, дорно зүгийн өрөвтас зонхилж байгаа гэнэ. Түүнчлэн жил бүр дэлхийн нийт цагаан тогорууны 95 хувь, галууны 60 хувь нь Поян нууранд ирж, өвлийг өнгөрүүлдэг. Тиймээс ч тус нуурыг “Нүүдлийн шувуудын диваажин” хэмээн нэрлэдэг аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100