CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Жибути улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

11-24-2017 14:41

 Энэ сарын 23-ны өдөр Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Жибути улсын ерөнхийлөгчийг Ардын хурлын их ордны зүүн талбайд  ёслол төгөлдөр угтан авлаа.

Угтах ёслолын дараа хоёр орны төрийн тэргүүн хэлэлцээ хийж, Хятад Жибути улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтсон байна.
Энэ үеэр Ши Жиньпин: Исмайл Омар Гуеллех ерөнхийлөгч нь ХКН-ын XIX их хурлын дараа Хятадад айлчлан ирсэн Африкийн анхны төрийн тэргүүн юм. Энэ нь хоёр орны нөхөрсөг харилцааны тод илрэл. Хятадын тал Хятад Жибутийн харилцааг дээд хэмжээнд онцлон үздэг. Дипломат харилцаа тогтоосон 38 жилийн хугацаанд хоёр орон эрх тэгш, биеэсээ дэмжин, гүн хүндэтгэлтэй харилцаж иржээ. Хятад улс Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Йоханнесбургийн дээд хэмжээний бага хурлын нийтлэг ойлголтыг Жибути улстай хамтран хэрэгжүүлнэ. Ингэж гэмээн “Нэг бүс нэг зам”-ын бодлогын дагуу хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг бүрэн гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд үр шимээ хүртээнэ гэлээ.
Мөн Ши Жиньпин сүүлийн жилүүдэд Хятад Жибутийн улс төрийн итгэлцэл улам чамбайрч, олон салбарт хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаа стратегийн бодлого өндөр түвшинд хүрч буйн илрэл юм. Талууд засгийн газар, хууль тогтоох байгууллага, эрх барьж буй нам, бүсийн хэмжээнд бүх л талаар хамтран ажиллана. Төмөр зам, усан боомт, усан хангамж, шингэрүүлсэн байгалийн хий дамжуулах хоолой зэрэг бүтээн байгуулалт мөн чөлөөт бүс байгуулах, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа хөгжүүлнө. Хятадын тал Жибутитай  орон нутгийн эрүүл мэндийн салбарын нөхцлийг сайжруулах,  хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна гэв.
Харин Исмайл Омар Гуеллех: ХКН-ын 19-р хурлын амжилттай хуралдсаны дараа Африкийн орноос айлчилж буй анхны ерөнхийлөгч болсондоо баяртай байна. ХКН-ын 19-р хурал  амжилттай хуралдсанд баяр хүргэе. Мөн Ши Жиньпин дарга ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Ши Жиньпиний шинэ цаг эринд Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг ХКН-ын дүрэмд оруулсан нь тун амжилттай үйл явдал юм. Жибути улс нь Хятадын сайн нөхөр, дутагдаж үл болох найз юм. Хоёр орны харилцаа сүүлийн арваад жилийн хугацаанд улам бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Эдгээр жилүүдэд Хятад улс Жибутийг дэмжин туслаж байсанд талархал илэрхийлье. Жибутийн тал Хятадтай НҮБ-аас зохион байгуулж байгаа энхийг сахиулах үйл ажиллагаа болон далайн дээрэмчдийн хууль бус ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллах сонирхолтой байна. Хятад улс эртнээс Африкийн аюулгүй байдал, хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэнд дахин гүн талархал илэрхийлж байна гэлээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100