CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Иш татсан эрдэмтдийн тоогоороо Хятад дэлхийд гуравт жагсчээ

11-23-2017 14:58

 Хэдхэн хоногийн өмнө дэлхийн 2017 оны иш татсан эрдэмтдийн нэрсийг мэдээлэл, дүн шинжилгээний мэргэжлийн компани болох “Clarivate” онлайнаар зарласан байна. Тухайн нэрсийн жагсаалтыг эрдэм шинжилгээний судалгааны шинжлэх ухааны ишлэл, каталогийн 33000 гаруй тогтмол хэвлэлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон ишлэлийн мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Түүнчлэн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааны 21 салбарын 900 байгууллагын хэвлэсэн 130 мянган ишлэл бүхий өгүүллээс 3000 гаруй эрдэмтдийг сонгосон байна. Үүнээс харахад, Хятад улс иш татсан эрдэмтдийн тоогоороо дэлхийд гуравт эрэмбэлэгдэн, 249 судлаач сонгогдон, 41 хувийн буюу хамгийн өндөр өсөлттэй гарчээ.

 Хятадын шинжлэх ухааны эрдэмтдийн нэрсийн үзүүлэлт, “Clarivate” компанийн шинжээч Дэвид Пробурри хэлснээс харахад сүүлийн 20 жил Хятадын судлаачдын судалгааны тоо болон дэлхийд үзүүлэх нөлөө өссөн гэнэ. Дэвид Пробурри “Материал судлалын шинжлэх ухааны салбарт Хятадын өгүүлэл Америкийнхаас хоёр дахин их байна. Түүнчлэн энэ шинжлэх ухааны салбарт Хятадаас иш татсан өгүүллийн үзүүлэлт их болсон. Бусад шинжлэх ухааны салбарт ч Хятад давамгайлаад зогсохгүй тэргүүлэх байр суурьтай байна” гэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100