CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Филиппиний эдийн засгийн тусгай бүсэд Хятадын олон компани бүртгүүлжээ

11-23-2017 11:33

 

Жүншинь агентлагийн мэдээ: 22-нд Манила дахь Хятадын Бизнесийн  нэгдсэн холбоонд Хятадын Сычуань-Филиппиний эдийн засаг худалдааны хамтын  ажиллагааны солилцооны хурал болжээ. Филиппиний Эдийн засгийн онцгой бүсийн  дарга Чарито танилцуулж хэлэхдээ: Филиппиний олон төрлийн эдийн засгийн тусгай  бүсэд Хятадын 109 компани бүртгүүлсэн гэжээ.

Тэрээр: Филиппиний засгийн газар Филиппиний олон мужид эх баялгийн  онцлогийн дагуу, олон төрлийн эдийн засгийн тусгай бүс байгуулж, үүнд аж  үйлдвэр, хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн, уул уурхай, батлан хамгаалалт,  лалын шашинтуудад зориулсан хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн аж  үйлдвэр, боомтын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийн тусгай бүс байгуулсан.  Америк, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятадын аж ахуйн нэгжүүд энэ бүсэд  бүртгүүлж байна. Хятадын электрон, механикийн аж үйлдвэр, төмөрлөг боловсруулах,  химийн аж үйлдвэр, хувцас, мэдээ мэдээлэл, ложистик, үл хөдлөх хөрөнгө зэрэг  салбарын аж ахуйн нэгжүүд бүртгүүлээд байна гэжээ.

/ Сайн-Өлзий  /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100