CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Нэг пуужин гурван хиймэл дагуул”-ыг дахин амжилттай хөөргөв

11-23-2017 14:41

 БНХАУ-ын Тайюань хиймэл дагуул хөөргөх төв энэ сарын 21-ний 12 цаг 50 минутад “Чан Жэн-6” тээвэрлэгч пуужин ашиглан, “Жилин-1” видео 04, 05, 06 хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн байна. Хиймэл дагуулууд төлөвлөсөн тойрог замдаа оржээ.

 “Жилин-1” видео 04, 05, 06 хиймэл дагуул нь нэгдсэн дизайн ашиглан, 03 хиймэл дагуулын дан хөдөлгүүр болон технологийн төлөвийг бүрэн уламжилсан аж. Түүнчлэн арилжааны зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн хиймэл дагуулын аппаратын гүйцэтгэлийг оновчтой болгосон бөгөөд улмаар одны ордны ажиглалт, алсын зайны мэргэжлийн хэрэглээний цар хүрээг сайжруулжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100