CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад 2035 оноос зөөгч пуужингаа дахин ашигладаг болно

11-22-2017 14:35

БНХАУ зөөгч пуужингийн судалгаа хийж эхэлсний 60 жилийн ой өнгөрсөн пүрэв гаригт тохиожээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан тус улс сансрын тээврийн ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тухайлбал, 2020 он гэхэд бага өртөгтэй дунд оврын зөөгч пуужин “Чанжэн 8”-ыг анх удаа амжилттай хөөргөн, пуужинг ухаалаг болгон өөрчлөх аж. Мөн 2025 оноос дахин ашиглах боломжтой тойрог замын тээвэрлэгч төхөөрөмжийн судалгааг бий болгон, тойрог замын сансрын аялалыг бодит болгоно. Харин 2030 оноос хүнд даацын зөөгч пуужинг хөөргөх бол 2035 оноос зөөгч пуужинг бүхэлд нь дахин ашиглана. Түүнчлэн өндөр үзүүлэлттэй сансрын тээврийн системийг өргөн хүрээнд хэрэглэх гэнэ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100