CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтөй уулзав

11-22-2017 13:22

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжингийн Ардын их хурлын ордонд Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны дарга Сакакибара Садаюүки, Япон Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн дарга Мүнеука Шожи, Японы худалдаа аж үйлдвэрийн тэнхэмийн ерөнхийлөгч Мимура Акиу тэргүүтэй Японы эдийн засгийн төлөөлөгчидтэй уулзан ярилцлаа.

Уулзалтын үеэр Ли Кэчян Хятад Японы харилцааны үндэс суурь нь эдийн засгийн хамтын ажиллагаа байдаг. Японы эдийн засгийн салбарыхан уламжлалт шилдэг харилцааг уламжлан өвлөж, Хятад Японы харилцааны хөгжилд илүү эерэг сайнаар нөлөөлөхийг хүсэж байна. Тэр тусмаа талуудын соёл иргэншил, залуучуудын соёлын солилцоог ажил хэрэг болгон гардан хийнэ. Энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагаа нь Хятад Японы харилцааны гол чиглэл гэдгийг Японы бүх давхаргын хүмүүст ойлгуулхийг мөн хүсэж байна. Түүхийн ололт амжилтаараа голлон ирээдүй тийш хамтдаа дөрөө нийлүүлэн, Хятад Японы улс төрийн дөрвөн бичиг баримтаар үндэс суурь болгон хоёр улсын харилцааг тогтуун урагшлуулья гэв.

  Харин Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчид: Японы эдийн засгийн хүрээнийхэн Япон Хятадын харилцаа идэвхтэй урагшлаж байгааг баяртайгаар хүлээн авч байна. Хятад улс эдийн засагтаа бүтцийн чанартай өөрчлөлт хийсэн. Үүний үр өгөөж нь дэлхий нийтийн нүдэнд ил бодитоор харагдаж байна. Энэ нь Японы эдийн засаг бизнесийн салбарыхан Хятад улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх сонирхолыг бий болгосон төдийгүй хамтран ажиллах итгэлийг улам нэмэгдүүлсэн хэмээлээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100