CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Үнээний туурай засагч

11-22-2017 17:40

Үхрийн фермд хөл тавьж үзээгүй хүмүүс үнээний туурай хүний хумснаас хурдан ургадаг гэдэгт итгэхгүй биз. Тиймээс л Хятадын орон нутгийн фирмд үнээний  туурай засах “сонин” ажлын байр байдаг аж. Энэ ажилтан нь үнээний туурай засахаас гадна тэдний эрүүл мэндийг давхар хариуцдаг.  Учир нь туурай нь ургасан үнээний дэлэн агшиж сүү нь татрахаас гадна бүдэрч унах гэхчилэн төвөг удах зүйл мунддаггүй гэнэ. Үхрийн туурайг жилдээ хоёр удаа хавар намарт засдаг бөгөөд том биетэйг нь тусгай зориулалтын тоноглолд хэвтүүлэн, туурайг нь засаж янзалдаг аж. Дашрамд дуулгахад хүний хумс сард ойролцоогоор 3 см орчим ургадаг бол үхрийн туурай дунджаар 5 см орчим ургадаг гэх судалгаа байдаг байна.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100