CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Victoria’s Secret”-ийн загварын шоу Хятадын Шанхай хотноо боллоо

11-21-2017 17:32

Дэлхийн сая сая үзэгчийн тэсэн ядан хүлээдэг “Victoria’s Secret”-ийн загварын шоу өчигдөр Хятадын Шанхай хотноо боллоо.

Тайзнаа "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд болох алдарт Алессандра Амбросио, Адриана Лима, Сара Сампайо, Лили Олриж, Кэндис Свейнпол нар алхжээ.

Энэ үдэш загвар өмсөгч Лаис Рибейро алт, индранил болон алмаз эрдэнээр чимэглэсэн 2 сая ам.долларын үнэтэй хөхний даруулгатай тайзнаа алхжээ. Түүнчлэн дуучин Харри Стайлз, Мигель, Жэйн Жан болон Лесли Одом нар ая дуугаа өргөсөн байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.solongonews
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100