CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгальд ээлтэй трамвай

11-21-2017 15:24

Байгаль орчны бохирдол хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Тиймээс эрдэмтэд байгальд ээлтэй техник технологийг амьдралд нэвтрүүлэх цаг болсон гэж хэлдэг. Тэгвэл Хятадын авто машин үйлдвэрлэлийн Таншань дахь компани дэлхийд анх удаа устөрөгч түлштэй, холимог хөдөлгүүр бүхий байгальд ээлтэй трамвай зохион бүтээж, Хэбэй мужийн Таньшань хотод ашиглаж эхэлсэн байна.
Энэхүү байгальд ээлтэй трамвайн зарим онцлогоос сонирхуулья.
Тус трамвайн хөдөлгүүрийг устөрөгчийн түлшээр ажиллуулна. Ийм түлшний систем бүр нь хоёр электродтой байдаг. Нэг нь эерэг, нөгөө нь сөрөг цэнэгтэй буюу анод, катод гэж нэрлэнэ. Мөн тэдгээрийн хооронд электролит оршино. Үндсэн түлш нь устөрөгч байх ба систем нь ажиллахын тулд бас хүчилтөрөгч шаардагдана. Ингээд устөрөгч хүчилтөрөгч шууд урвалд орохдоо цахилгаан үүсгэдэг. Маш богино хугацаанд нягтрал ихтэй эрчим хүч үүсгэнэ. Цахилгаан гүйдэл үүсгээд гарах хаягдал нь ус байдаг тул байгаль орчинд хамгийн ээлтэйд тооцогддог байна.
Тус трамвайн нэг вагон 66 зорчигч, нийтдээ 336 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд зорчигчдын тоог үндэслэн батерейн тоог нэмж хасах боломжтой аж.
Трамвай нь газрын гадаргуугаас 35 см зайтай, 19 м радиуст эргэлт хийх чадвартай тул их хотын хөдөлгөөнд зохицох юм байна. Мөн дотроо  wifi сүлжээтэй учраас зорчигсод интернэтэд шууд холбогдох боломжтой аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100