CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хаягдал дугуйгаар хүүхэлдэйн баатрууд урлав

11-20-2017 15:59

БНХАУ-ын Шаньдун мужийн Заожуан хотын тариачид хаягдал дугуй ашиглан хүүхэлдэйн киноны баатруудыг бүтээсэн байна. Ингэхдээ тэд 10 мянга гаруй хаягдал дугуй цуглуулан амьд юм шиг харагдах хүүхэлдэйн киноны баатруудыг урлажээ. Энэ нь хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлсэнээс гадна байгальд хортой хог хаягдлыг үр бүтээлтэй шийдсэн гэх мэт олон давуу талтай хэмээн оршин суугчид онцолж байна.

Дашрамд сонирхуулахад, суудлын жижиг тэрэгний нэг дугуй долоон литр газрын тос агуулдаг бөгөөд зориулалтын бусаар шатаавал нүүрснээс хэдэн зуу дахин их хорт утаа ялгаруулдаг аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100