CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлхийн хамгийн том хүрэл хэнгэрэг

11-20-2017 16:13

 

Дэлхийн хамгийн том хүрэл хэнгэрэг БНХАУ-ын Гуанши мужийн Хуаньжяний маонань үндэстний өөртөө засах шяньд байдаг аж. Энэ хэнгэрэгийн диаметр нь 6.68 метр, өндөр нь 2.86 метр, 50 тонн жинтэй. Одоогийн байдлаарх дэлхийн хамгийн том хүрэл хэнгэрэг юм.

Гуанши мужийн гар урлалын мастер Вэй Чичү хэнгэргийн загварыг гаргаж, 30 гаруй хүнээс бүрдсэн баг долоон сарын хугацаанд урлаж, энэ сарын 10-нд бүрэн дуусгажээ. Хэнгэрэг нь Хятадын эртний өмнөд нутгийн цөөнх үндэстэн хийгээд Зүүн өмнөд Азийн бүс нутагт хамгийн өргөн тархсан соёлын дурсгал гэнэ. Түүнчлэн Гуаншигийн жуан, яао үндэстэн хүмүүсийн хувьд хэнгэрэг нь амар амгалангийн бэлгэдэл, хамгийн ариун дээд, нэр хүндтэй зүйл нь юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100