CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Машины ухаалаг зогсоол байгуулжээ

11-17-2017 15:59

 БНХАУ-ын Шаньси мужийн Шиан хотод машины 3284 зогсоолыг өчигдрөөс албан ёсоор ажиллуулж эхэллээ. Эдгээр зогсоол нь харгалзагч хүнгүй, өөртөө үйлчлэн төлбөрөө тушаах ухаалаг хэлбэрийнх гэнэ. Тодруулбал, жолооч машинаа байрлуулсныхаа дараа тасалбар эсвэл зогсоолын ойролцоох самбар дээрх кодыг утсаараа уншуулан төлбөрөө төлнө. Ингэснээр авто зогсоолын төлбөр авах бүтээмж сайжрах гэнэ.
Шиан хотын Моторт тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээний төвийн мэдээлснээр харгалзагч хүнгүй, ухаалаг авто зогсоолын энэ хэлбэрийг туршилтаар үйлчилгээнд нэвтрүүлж, сайжруулсны дараа аажмаар хот даяар хэрэгжүүлэх гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100