CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Родиго Дутертетэй хэлэлцээ хийв

11-16-2017 11:47

Энэ сарын 24-ны өдөр Филиппиний ерөнхийлөгч Родиго Дутерте БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянг ёслол төгөлдөр угтан авлаа. Угтах ёслолын дараа Филиппиний ерөнхийлөгч Родиго Дутерте ерөнхий сайд Ли Кэчян нар хэлэлцээ хийсэн юм.


Хөршийн нөхөрсөг харилцааг бататгаж, бодит ажиллагааг ахиулна

 
Ерөнхий сайд Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Родиго Дутертед Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжууллаа. Тэрээр Хятад Филиппиний харилцаа урт удаан жилийн түүхтэй, нөхөрсөг хамтын ажиллагаатай билээ. Өнөөдрийн хоёр орны энэ харилцаа олон саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Нөхөрсөг хөршийн найрамдалт харилцаа нь талуудын ашиг сонирхолд нийцэж буй гэдгийг өнгөрсөн үйл явдлууд гэрчилж байна. Энэ бол хоёр орны ард иргэдийн хүсэл эрмэлзлэл мөн бүс нутгийн байдалд нийцэх хамтдаа хөгжихийн үндэс суурь юм. Хятад Филиппин хамтдаа хөгжих зөв чиглэл, нөхөрлөл, хамтын ажиллаагаа чангатгаж,  алдаагаа нөхөж, Хятад Филиппиний эрүүл тогтуун харилцааг хөгжүүлөх хүсэлтэй байна.  Хятад Филиппиний эдийн засаг биенийхээ давуу болон сул талыг нөхдөг. Зах зээлийн хувьд хамтран ажиллах олон боломж байна. Филиппиний талд дэд бүтцийн байгуулалтын эрэлт хэрэгцээ их. Тэгвэл энэ салбарт Хятадын тэргүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцийн бүтээн айгуулалтын арвин туршилгыг ашиглах боломжтой. Санхуу, мэдээлэл технологи, хөдөө аж ахуй, усан хангамж, ядуурлын бууруулах, хөгжил дорой хороолол, дүүргийг шинэчлэхэд хамтран ажиллана гэж тэрээр онцлон тэмдэглэв. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100