CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ХКН-ын 19-р их хурлын үзэл санаанаас суралцахуй

11-15-2017 15:51

ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтэс, Төвийн болон улсын шууд харьяа байгууллага нэгжийн үйлдвэрчний эвлэл, Боловсролын яам, Цэргийн төв комиссын улс төрийн ажлын алба зэрэг байгууллагын албан хаагчид Ардын их хурлын ордонд ХКН-ын 19-р их хурлын үзэл санаанаас суралцах семинарт суув.

Шинэ үзэл бодлоор оюунаа сэлбээд, шинэ цаг эрин руу хамтдаа урагшилья.

ХКН-ын 19-р их хурлын үзэл санааг баттай суралцахад дөхөм болгох зорилгоор Төвийн суртал ухуулгын тусгай баг Бүх Хятад семинар зохион байгуулж байна.

Сүүлийн өдрүүдөд Төвийн суртал ухуулгын тусгай баг Бүх Хятад даяар 36 семинар зохион байгуулж, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг хэлбэрээр 60 гаруй үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тодруулбал 520 мянган хүн шууд семинарт оролцсон бол телевиз болон сайтаар дамжуулан 21 сая иргэд хүлээн авч суралцсан байна.

Үзэл суртлын их хүч урагшлаж, шинэ цаг эринд орсон Хятадын өнцөг булан бүрт суртал ухуулга эрч хүчээр цалгиж байна.

Төгс дэлгэрэнгүй тайлбар, тод товч хэллэг нь ХКН-ын 19-р хурлын үзэл санааг олон нийтэд амжилттай хүргэж чадав.
Иргэдийн төлөөлөл: Ажил амьдралын томоохон чухал асуудлыг шийдэж чадсан ХКН-ын 19-р хурлын тайланг сэтгэл тавин сонсч, Төвийн суртал ухуулгын тусгай багийн далайцтай тайлбарт хариуцлагатай хандаж, Намын 19-р их хурлын үзэл санаанд нэгдэн, дарга Ши Жиньпинээр удирдуулсан Хятадын онцлогтой социалист үзэл суртлаар зүг болгож, Миний Мөрөөдөл - Агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье хэмээн уриалж байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100