CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Зүүн Азийн 12 дахь уулзалтад оролцов

11-15-2017 14:19

 Энэ сарын 14-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Филиппиний олон улсын хурлын төвд болсон Зүүн Азийн дээд зиндааны 12 дахь уулзалтад оролцлоо. Тэрээр хурлаас өмнө БНСУ-ын ерөнхийлэгч Мүн Жэ Ин, ОХУ-ын ерөнхий сайд Медведев, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Австрали, Шинэ Зеландын ерөнхий сайд мөн АНУ-ын төрийн нарын бичгийн дарга нарын хамт дурсгалын зураг татуулав.
Дээд зиндааны уулзалтын үеэр Ли Кэчян: Өдгөө дэлхийн энх тайван, хөгжил цаг үеийн гол сэдэв болж байгаа хэдий ч тогтворгүй, тодорхойгүй олон асуудлууд байна. Үүний улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц найдваргүй, бүс нутгийн халуун цэгийн асуудал тасрахгүй, терроризм зэрэг уламжлалт бус заналхийлэл үргэлжилсээр байна. Ийм нөхцөлд Зүүн Ази тайван  тогтвортой байгаа нь хялбар бус явдал тул ихэд эрхэмлэх ёстой. Зүүн Азийн эдийн засгийг хөгжүүлсэн амжилт амар ирээгүй тул улам нандигнах ёстой. Зүүн Азийн интегралчлалыг тогтооход амар байгаагүй тул энэ үйл явцыг үргэлжлүүлэх ёстой гэж онцолсон байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100