Хандгайн сүрэг нүүдэллэн ирлээ
( 15 / 26 )

Хандгайн сүрэг нүүдэллэн ирлээ 2017 оны 11 сарын 14 өдөр 15:57

Хятадын өмнөд муж Жянсүгийн Дафэн нуга тойром газарт хандгайн сүрэг нүүдэллэн иржээ. Дэлхийд тоо толгойгоороо хамгийн их гэгдэх энэхүү хандгайн сүрэг тус газарт нүүдэллэн ирсэн нь нутгийн олны сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй орчин тойронд өнгө нэмсэн байна. Хятадууд хандгайг ховор амьтанд тооцдог бөгөөд энэ хэрээр хамгаалалтаа улам чангагтаж буй. Хандгай нь бугын эвэр, морины хацар, үхрийн туурайн шинжийг өөртөө агуулсан 3 сая жилийн настай гэж үздэг. Мөн Хятадын эртний домогт хандгайг 12 ордын нэгээр нэрлэж байсан аж. Ингээд та бүхэнд Хятадын Жянсү мужийн Дафэнд нүүдэллэн ирж буй хандгайн сүргийн фото агшинг хүргэе.

Вы просмотрели все фото