CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын 2017 оны чуулга уулзалт болов

11-10-2017 14:40

 АПЕК-ийн үйлдвэр  худалдааны салбарын удирдагчдын 2017 оны чуулга уулзалт 8-ны өдөр Вьетнамын төв  нутгийн Да Нанг хотод болсон бол хуралд оролцогсод даяарчлалын шинэ чиг  хандлага, бүс нутгийн эдийн засгийн интегралчлал, жижиг дунд аж ахуйн нэгжийн  өрсөлдөх хүчин чадавх зэрэг сэдвийн тойронд зөвшилцөх юм байна.

 Вьетнам улсын дарга Тран  Дай Куанг чуулга уулзалтын нээлт дээр, шинэ технологи, эрчим хүч, бизнесийн  хамтын ажиллагаа, шинэ үеийн арилжаа худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэлбэр  зэрэг талаар Ази, Номхон далайн бүсийн үйлдвэр худалдааны салбар нь манлайлагч  болж, тухайн бүс нутгийн иргэдийн бодисын болон соёлын эрэлт шаардлагыг хангахад  чухал үүрэг гүйцэтгэж байна.  “Богорийн зорилт” буюу “Худалдаа, хөрөнгө  оруулалтыг чөлөөтэй, нээлттэй болгох” зорилтыг эртхэн биелүүлэхэд чухал үүрэг  гүйцэтгэхийг үйлдвэр худалдааны салбарын удирдагчдад уриалж байна. Түүнчлэн бүс  нутгийн эдийн засгийн багтаамжтай өсөлтөд улам их үүрэг гүйцэтгэн, АПЕК-ийн  “2020 оноос хойших” хэтийн төлөвийг тогтоохоор дамжин энх тайван, амьжиргааны  эрч хүч бялхсан, цэцэглэн хөгжсөн Ази, Номхон далайн бүсийг байгуулахыг хүсэж  байна гэжээ.

1994 онд Индонезийн Богорт  хуралдсан АПЕК-ийн хурлаар хөгжингүй эдийн засгийн цогц нь 2010 оноос өмнө,  хөгжиж буй эдийн засгийн цогц нь 2020 оноос өмнө амжиж худалдаа болон хөрөнгө  оруулалтыг чөлөөтэй болгохыг биелүүлэх хэрэгтэй хэмээн заасан нь даруй “Богорийн  зорилт” болно. Эх сурвалжийн дагуу, энэ жил Ази, Номхон далайн бүс нутгийн  үйлдвэр худалдааны салбарын 2000 гаруй удирдагчид чуулга уулзалтад оролцож  байна, үүнд Хятад улсаас 300 гаруй төлөөлөгчөө томилон  оролцуулжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100