CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ерөнхий сайд Ли Кэчян АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзав

11-10-2017 13:21

 БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Трамптай энэ сарын 9-ны өдөр уулзлаа.
Ли Кэчян: Өнөөдөр Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжиж байна. Дарга Ши Жиньпин эрхэм ерөнхийлөгч тантай олон удаа амжилттай уулзаж, утсаар ярилцаж, олон яриа хэлэлцээр хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны ирээдүйн талаар маш чухал нийтлэг ойлголтод хүрч чадлаа. Хоёр орон өндөр дээд хэмжээний айлчлал, нягт хэлхээ холбоогоо цаашид баримтлана. “Бие биенийхээ бодлыг харцаараа ойлголцох” хэмжээнд хүртэл ажиллана. Хоёр талын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх шинэ хөдөлгөх хүчийг сэлбэж, хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргах болно гэж илэрхийлэв.
Ли Кэчян мөн “Хятад Америкийн эрх ашиг холбогдсон эдийн засгийн хамтын ажиллагааны бүтэц нэгэнт бий болсон. Хоёр орны эдийн засаг урагштай хөгжиж байгаа нь зөвхөн Хятад, Америк гэлтгүй дэлхийн олон улсад боломж бий болгож байна. Хятад улс хамгийн том хөгжиж байгаа орны хувьд өргөн их зах зээл, хүн хүчний нөөцтөй. АНУ өндөр хөгжилтэй орны хувьд шинэ технологи, тэргүүний туршлагатай учраас хоёр талын хамтын ажиллагаанд асар их нөөц боломж байгаа. Мэдээж хамтын ажиллагааны явцад санал зөрөлдөөн, маргаан гарах нь бий. Тухайлбал Америкийн талын анхаарал хандуулж буй худалдааны алдагдал. Хятад улс ямар ч оронтой худалдааны ашиг хөөцөлдөж байгаагүй. Хятад Америкийн хамтын ажиллагаа маш их хэмжээнд харилцан нөхөж болдог, харьцангүй тэнцвэртэй. Хоёр орон илүү нээлтэй,  бизнес эрхлэгчдэд эрх тэгш өрсөлдөх бизнес орчинг бий болгож, өндөр түвшний эдийн засаг, харилцан нөхөх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хамтын ялалтад хүрнэ” гэж хэлэв.
Ерөнхийлөгч Трамп: “БНХАУ дахь энэ удаагийн айлчлалд сэтгэл тун өндөр байна. Хятад Америк хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, тулгарах бэрхшээлийг хамтдаа даван туулж, эрх тэгш тэнцвэртэй эдийн засгийн харилцааг улам эрчимжүүлж, Хятад Америкийн хамтын ажиллагааны хөгжлийг улам илүү эрчтэй болгохыг хүсэж байна” гэв.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100