Хулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд нэвтрэнэ
11-09-2017 16:50
БНХАУ-ын Гөйжү мужийн Сүнь И хотын Бан Чяо нутгийн хулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 50 жилийн тэртээгээс эхтэй. Энэ нутгийн хүмүүс олон жилийн турш хулсыг төрөл бүрийн гар урлал, өдөр тутмын эдлэл хэрэгсэлийн үндсэн бүтээгдэхүүн болгон ашиглаж иржээ. Хулсаар аливаа бүтээгдэхүүн урлал хийхдээ эхлээд ерөнхий загварыг гаргаж, улмаар сүлжих, будаг оруулах, цайруулах зэрэг дараалаар хийдэг бөгөөд ширээ сандлаас эхлээд сагс, малгай, дэвүүр гээд хүний биед гаж нөлөөгүй олон бүтээгдэхүүнийг урлаж болно. Өнөөдрийн байдлаар Сүнь И хотын Бан Чяод хулсаар үйлдвэрлэл эрхэлдэг 400 гаруй хүн байдаг. Тэд хулсан урлалын нийгэмлэг байгуулж, нутгийн иргэдээ уриалан өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ Хятад даяар төдийгүй дэлхийн зах зээлд нэвтрүүлхээр ажиллаж байна.