CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өндөр хурдны төмөр зам 4G сүлжээнд бүрэн хамрагджээ

11-09-2017 17:06

 БНХАУ-ын анхны Чиньлин уулыг давсан өндөр хурдны төмөр зам Ши Анаас Чэндү хот хүртэл үргэлжилдэг. Тэгвэл тус төмөр зам бүхэлдээ 4G сүлжээнд холбогдсон байна. Түүнчлэн Шичэн өндөр хурдны төмөр замд тэргүүлэх, утасгүй технологийг ашигласан байна. Энэ нь Хятадын 4G төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр уулсын хамгийн анхны төмөр зам юм.

 Сонирхуулахад, БНХАУ-д 12 км урт өндөр хурдны төмөр замын туннель барих ажил эхэлжээ. Тус зам нь Цагаан хэрэм доогуур гарч Бээжинг Жанжякоу хоттой холбох бөгөөд 2022 оны Өвлийн олимп эхлэхээс өмнө ашиглалтад орох юм байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100