CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Дэлхийн мисс-2017”-д 126 бүсгүй оролцоно

11-08-2017 14:55

 67 дахь удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор цэнхэр гаригийн өнцөг булан бүрээс ирсэн бүсгүйчүүд БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотноо цугларлаа. “Дэлхийн мисс-2017”-д оролцохоор нийт 126 улсын бүсгүй ирсэн байна. Шийдвэрлэх шалгаруулалт энэ сарын 18-нд тус хотноо болох юм.

 Дэлхийн миссийн тэмцээнд БНХАУ-ыг төлөөлөн Шаньдун мужийн Ван Чэнг Шү хэмээх бүсгүй оролцох аж. Хятад бүсгүй дэлхийн миссээр тодорч байсан тохиолдол цөөнгүй бий. Тухайбал, 62 дахь удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээн 2012 онд ӨМӨЗО-ы Ордос хотод болоход 116 мисс өрсөлдсөнөөс  Хятадын мисс Ю Вэнь Шиа титмийн эзэн болж байсан. Үүнээс өмнө 2007 онд 57 дахь удаагийн тэмцээнд мөн БНХАУ-ын мисс Жан Жилинь түрүүлж байжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100