CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин АНУ-ын Техас мужид гарсан буудлагын хэрэгтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв

11-07-2017 11:19

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Америкийн Техас мужид болсон балмад халдлагатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Трампад эмгэнэлийн цахилгаан илгээжээ.Тэрээр цаг бусаар амь насаа алдсан хүмүүс, тэдний ар гэрийхэнд гүнээ гашуудал илэрхийлэхийн зэрэгцээ халдлагад өртөж, шархадсан хүмүүст эрүүл энх, сайн сайхныг хүссэн байна.

АНУ-ын Техас мужийн өмнөд хэсгийн Сатерланд Спрингс суурингийн нэгэн сүмд  энэ сарын 5-ны өдөр буудлагын хэрэг гарч 27 хүн амь насаа алдаж, олон арван хүн шархдсан юм .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100