CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Таван жилд 4.4 сая хүнийг ядуурлаас гаргажээ

11-07-2017 17:04

БНХАУ-ын Юннань муж сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулахад анхаарч, хөгжлийн тэргүүлэх чиглэл болон иргэний амьжиргааны анхны төслийг буй болгосон нь тодорхой үр дүнгээ өгөөд эхэлжээ. Тодруулбал, хөдөө орон нутгийн ядуу хүн амын тоо огцом буурч, ядуурлын түвшин тогтвортой багассан байна. Түүнчлэн ядуурал ихтэй бүс нутгийн тариаланчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин болон чанар дээшилсэн аж.

 Тоо баримтаас харахад, 2012 оноос хойш Юннань мужийн ядуу хүн амын тоо 4.41 саяар буурч, 2016 онд ядууралтай бүс нутгийн тариаланчдын дундаж орлого 7847 юань болж өсчээ. Үүгээр зогсохгүй дэд бүтэц, нийтийн үйлчилгээний түвшин эрс сайжирсан гэнэ.

 Одоогийн байдлаар тус муж ядуурлыг бууруулах төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж, нарийвчилсан чиглэлд анхаарал хандуулаад буй. Түүнчлэн тоног төхөөрөмж болон орон сууц барих, үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээний хэмжээнд нийгмийн хамгаалал, чанар, чадавхийг сайжруулах, санхүүгийн дэмжлэгийг өрх бүрт хүргэхийг зорьж байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV,com
Шинэ мэдээ
860010-1116160100